Мэдээ мэдээлэл / Үйл явдал
Бичил санхүүгийн төвийн 17 дахь хурал амжилттай боллоо.

Бичил санхүүгийн төвийн /MFC/ 17 дахь удаагийн уулзалт, семинар 2013 оны 5 сарын 27-28 ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг уулзалтанд Монголын ББСБ-уудын Холбооны гишүүн 14 ББСБ-ын 19 төлөөлөгч болон СЗХ-ны төлөөллүүд амжилттай оролцоод ирлээ. Тус хурлаар Бичил санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн хариуцлага, хууль эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтын хувилбаруудыг хэрхэн нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бичил санхүүгийн байгууллагын имижийг хэрхэн бүрдүүлэх, сошиал медиаг хэрхэн ашиглах зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлгүүд амжилттай явагдаж өндөрлөлөө.